Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг Нийслэлийн архивын Газар хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Архивын Газар нь байгууллагын болон дүүргийн, төрийн бусад архивыг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
Монгол Улсын Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байнга хадгалах эрхтэй байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтэнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд 2009 оны эхний улирлын байдлаар тус архив нь 199 хөмрөгтэй. Үүн дотроо:
• 1 дүгээр зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 60
• 2 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 17
• 3 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 479 буюу нийт 556 байгуулагатай харьцаж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг арга зүйгээр хангаж, хянаж шалгах ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурьдвал: 1. Үзүүлэх ажил
2. Сургалт семинар
3. Ажил мэргэжлийн уралдаан
4. Онол практикийн бага хурал
5. Заавар зөвлөгөө
6. Хяналт шалгалт зэрэг болно.
Өнөөгийн байдлаар тус архивт:
• Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1924-2006 он
• Хороодын 1924-1965 он, районуудын нийт 28 хорооны баримттай
• Бусад харъяа байгууллагуудын 1935-2008 онуудын нийт 50382 ХН хадгалагддаг.
Үүнээс:
- Байнга хадгалах 37371 ХН
- Түр хадгалах 12607 ХН
- Хувийн хөмрөг 404 ХН